МУСТА Дуучин Д.Отгонжаргалын уран бүтээлийн санд багтан орсон уяангалаг шилдэг хит дуунуудаас бүрдсэн "ХУН ГАЛУУ" тоглолт гуравдугаар сарын 6-нд 15:00 болон 19:00 цагт "UB Palace"-ын концертын их танхимд болно. Тоглолтод гавьяат жүжигчин Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа нарын уран бүтээлч оролцох аж.
Дуучин Д.Отгонжаргал уг тоглолтоо 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийхээр өмнө нь төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж байв. Тухайн үед тасалбар авсан үзэгчид 2022 оны гуравдугаар сарын 6-ны 19:00 цагт тоглолтоо үзэх юм байна.
Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.