Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1101 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 259 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 842 гомдол, хүсэлтийг хянаж байна.
Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 28 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 45 иргэнд өгч ажиллажээ.