Нийслэлийн эзэмшилд энэ жил бүрэн шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөснөө Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав. 

Шинэчлэх ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнг автоматаар нээгдэж, хаагддаг битүү дээвэртэй, олон улсын урлаг, спортын наадам, арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгоно. 

Энэ төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг 2024 оны 12-р сард багтаан хийхээр ажиллаж байна. 12500 хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнг БНХАУ-ын тусламжаар барьж, 1958 онд ашиглалтад оруулжээ.