Улаанбаатар Захирагчийн ажлын албаны мэдээлж буйгаар өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлэх ажилд нийт

  • 35 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч,
  • 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна гэв.

Нийслэлийн хэмжээнд нийт 4800 тн давс, 5590 тн бодисын бодит үлдэгдэлтэй байна. Өгсүүр уруу, сүүдэр газруудад халтиргаа гулгаа арилгах зорилгоор давс, бодис цацах мөн зам талбайн үйлчлэгчид авто замын нуух, явган хүний зам, талбайн нарийн цэвэрлэгээний ажил тогтмол хийгдэж байна хэмээн мэдээллээ.