Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08 цагийн байдлаар Толгойт орчмоор агаар маш их бохирдолтой байна.

Түүнчлэн Баянхошуу, I хороолол орчмоор бохирдолтой хэмээн зааж байна. ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.