Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдрөөс /2024.11.28/ орон даяар эхлүүлж байна. Энэ дархлаажуулалтыг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр оношлуулж байна.
Монгол Улс хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа ба элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаант хавдар зонхилж буй юм. Монголд тэргүүлж буй умайн хүзүү, элэгний хорт хавдрын өвчлөл улс орнуудад маш бага болжээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуульдаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулж, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмсэн. Үүнд:
- Гепатит А буюу халдварт шар өвчин
- Зонхилон бага насны хүүхдэд хатгалгаа үүсгэдэг пневмококкийн эсрэг вакцин
- Хүний папиллома вирусийн халдварын эсрэг эсрэг вакцин. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдгаас 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг.
Энэ вирус нь умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоожээ.