ЭМЯ-аас жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Эерэг хандлага – Эрүүл оюутан аяныг зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас нийслэлийн болон 21 аймаг, 2 дүүрэг дэхь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлын жил бүр зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн оюутан, залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, төлбөрийн арга, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. 

Оюутан, залуус энэхүү өдөрлөгт хамрагдсанаар ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндээс үүдэлтэй эрсдэлээ хэрхэн хуваалцах, эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй тусламж, үйлчилгээний нийт төлбөр, ЭМД-ын сангаас хөнгөлөх хувь хэмжээ болон урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн өөрт тохирох насны багцад хамаарах оношилгоо, шинжилгээтэй танилцаж, хэрхэн хамрагдах зэрэг ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.