Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өнөөдөр эхэлнэ. Израил улсад болж буй тэмцээнд дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 3 эмэгтэй, 11 эрэгтэй нийт 14 тамирчин оролцохоор Тел Авив хотод байрлаж байна.
Орон нутгийн цагаар 17:00 цагт буюу Монголын цагаар 23:00 цагт эхлэх тэмцээнд манай улсаас
Эмэгтэй
- -48 кг жинд Б.Баасанхүү
- -57 кг жинд О.Оюунчимэг
- +78 кг жинд А.Адъяасүрэн
Эрэгтэй
- -60 кг жинд Э.Сумъяабазар
- -60 кг жинд Б.Цогт-Очир
- -66 кг жинд Г.Хэрлэн
- -66 кг жинд Г.Сод-Эрдэнэ
- -73 кг жинд Г.Одбаяр
- -73 кг жинд Л.Анхзаяа
- -81 кг жинд Б.Эрдэнэбаяр
- -90 кг жинд Г.Пунцагцэрэн
- -100 кг жинд О.Хангал
- -100 кг жинд Б.Гончигсүрэн
- +100 кг жинд Э.Мөнхжаргал нар зодоглоно.
Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.