Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 9-ний Бямба гарагийн 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

Тус барилдаанд зодоглосон бөхчүүдээс азтан тодруулж улсын улам нэмэх начин Ч.Баасанхүү хурдан удмын адуугаар мялаах бол барилдааныг зохион байгуулагч Богд сумын ЗДТГ-аас тухайн барилдааны үзэгчдээс хагас саятан үзэгч хоёрыг, атан тэмээний азтан нэгийг тус тус тодруулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.