ЭМДҮЗ-ийн 2024 оны 06 дугаар тогтоолд тархины шигдээс, тархины артерийн нарийсал, аалзан хальсан доорх харвалт, тархины судасны бусад эмгэг, тархины шигдээс, тархины хавдар зэрэг тархи, мэдрэл мэс заслын болон эмийн эмчилгээний зардлын төлбөрийг 85-100 хувь хариуцахаар тусгаж даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс бүрэн сэргийлэхэд анхааран ажиллаж байна.
Монгол улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26%-ийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй юм. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой байдаг.