Чөлөөтбөх Өнөөдөр эхэлж буй 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 12 бөх барилдана.
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын нийслэл Тирана хотод өнөөдөр эхэлнэ.
30 орчим орны 650 гаруй тамирчин гурван төрлийн 30 жинд оролцож буй тэмцээн энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.
- Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ эхэллээ
- Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ лхагва гарагт эхэлнэ
- Л.Сосорбарам Абу Дабигийн их дуулгаас мөнгөн медаль авлаа
Тэмцээнд оролцох монголын шигшээ багийн 12 тамирчин:
- Эрэгтэй
- -57 кг. Сарантуяагийн Жигүүр
- -70 кг. Эрдэнэбатын Төгсжаргал
- -74 кг. Батсүхийн Батбаяр
- -125 кг. Энхтүвшингийн Батмагнай
- Эмэгтэй
- -50 кг. Мөнхбатын Мөнхгэрэл
- -53 кг. Чинболдын Отгонтуяа
- -55 кг. Баянмөнхийн Отгонтуяа
- -59 кг. Бямбасүрэнгийн Хулан
- -62 кг. Болдсайханы Хонгорзул
- -65 кг. Батсүхийн Ганцэцэг
- -68 кг. Түвшинжаргалын Энхжин
- -72 кг. Доржсүрэнгийн Цогзолмаа
Тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 23-д эмэгтэй чөлөөт бөхийн жингүүд эхэлнэ.