2024-2025 оны хичээлийн жилд бие даалтын 7 хоногийг I, II улиралд зохион байгуулна. Бие даалтын 7 хоног 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ.
Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.
Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ:
- Хувь хүний хөгжил төлөвшил
- Бие даан суралцах
- Бүтээлчээр сэтгэх
- Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
- Зөөлөн ур чадвар
Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:
- Төсөлт ажил
- Соёл,урлаг, спортын арга хэмжээ
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:
- Танхим
- Номын сан
- Музей
- Үйлдвэрийн газар
- Малчны хотонд гэх мэт
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар