Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу 10-р сарын 11-ний баасан гарагт 07.00-20.00 цагт болно. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах захирамж гаргажээ. Захирамжид:
- 10-р сарын 10, 11, 12-ныг дуусталх хугацаанд нийслэлд согтууруулах ундаа худалдахгүй.
- 10-р сарын 11-ний өдөр соёл урлаг, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй.
- Гадаа болон битүү талбайд үйлчилгээ явуулдаг зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн тухай долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр шилжүүлэхийг үүрэг болгосон байна.