Ачаалал өндөртэй, 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон байршил дахь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг сүүлийн 2 хичээлийн жилд хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаварын биелэлтээр хүлээн авчээ.
Тус барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэсэн.
Эх сурвалж: Боловсролын яам