Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгууль аравдугаар сарын 11-нд буюу баасан гарагт болно. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 10-12-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсооно.

Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;