Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсгийн шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас  8-ны өдрийн 23:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.

Харин хоёрдугаар хэсгийг 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас  10-ны өдрийн 06:00 цагийн хооронд гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ, ХМОНХХ