Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т энэ сарын 15-ны өдрийн 13:35:28 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Мөн “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай мэдээлсэн байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.