Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай”
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай
- Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай
- Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай
III цахилгаан станцын өргөтгөн, шинэчлэх зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай
Тус станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар үе шаттай өргөтгөнө. Төслийг хэрэгжүүлэхээр Оросын холбооны улс (ОХУ)-ын Эрчим хучний яам, ”Интер РАО Экспорт” компанитай хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын тухай хэлэлцээрийн төслийг 2023 оны гуравдугаар сард ирүүлжээ.
Уг хэлэлцээрийн төслийг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлаар нарын чуулганаар соёрхон батлуулна. Станцыг өргөтгөн, шинэчлэх төслийн нийт төсөвт өртөг, барилга угсралтын хугацаа, ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхой болгох шаардлага үүссэн юм.
Иймд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановт 2022 оны 01/1373, 2023 оны 01/333 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлжээ.
ОХУ-ын Сангийн сайдтай 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус улсын Сангийн яаманд уулзсан. Энэ үеэр төслийн санхүүжилтийн нөхцөлийг хэлэлцжээ. ОХУ-ын экспортын зээлийн хүү 2 хувь, эргэн төлөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил, Монголын талын хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй, рублийн зээл авах сонирхолтой байгааг мэдэгджээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлангаас ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановт 2023 оны зургаадугаар сарын 06-нд Өрийн удирдлагын тухай хуульд заасан зээлийн хөнгөлөлтийн тувшинг харгалзан_ зээл олгох хүсэлтийг хүргүүлсэн байна.
Туунчлэн 2023 оны 06 дугаар сард ОХУ-ын Санктпетербург хотноо зохион байгуулсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Эрчим хучний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтай санхүүжилтийн талаар албан уулзалт хийсэн. Уулзалтаар ОХУ-ын Сангийн сайд Монголын талын санал болгосон хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу зээл олгох боломжгүй гэжээ. Мөн ОХУ-ын эдийн засгийн байдал сайжрахад төслийн санхүүжилтийг эргэн харах боломжтой гэжээ.
Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын “Интер РАО Экспорт” компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дун 1 ,486.9 сая евро) болжээ. Санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын ЭКСПОРТЫН зээлээр санхүүжүүлэхээр тусгасан.
Эрчим хүчний яам, “ДЦС-З” ТЭХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцоог ашиглан манай тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлбэл 814.3 сая ам.доллараар (НЭАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтыг 1-2 жилээр богиносгох боломжтой гэж үзжээ.
ОХУ-ын “Интер РАО Экспорт” компанийнхантай удаа дараа уулзаж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны 12 дугаар сард Москва хотод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзах үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар уе шаттай өргөтгөн, шинэчлэх төслийн талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинэчлэн байгуулсан.
Төслийн шинэчилсэн замын зураглалын дагуу тус төслийн нийт төсөвт өртөг, барилга угсралтыг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн санхүүжилтийг хоёрдугаар ээлжид барилга угсралтын ажлын нийт төсөвт Монголын талын гаргасан санхүүжилтэд оруулан тооцохоор тохиролцсон.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулжээ.
Уг хэлэлцээрийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамдын саналыг авч нэгтгэн тусгаж, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Энэ хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нарт даалгажээ.
Үүний дагуу дээрх төслийг Эрчим хүчний сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/12З1 тоот албан бичгээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Н.Г.Шульгиновт Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлсэн байна.
Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан ОХУ-ын Эрчим хүчний сайдын тур үүрэг гүйцэтгэгч П.Ю.Сорокинаас Оросын талын саналыг дипломат шугамаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Оросын талын саналыг судлан, Эрчим хүчний яамны хариу саналыг сайд С.Е.Цивилевт 2024 оны 08 дугаар сарын 07-нд дипломат шугамаар хургуулж, харилцан зөвшилцжээ.
Хэлэлцээрийн тухай:
Төслийг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцсөн. Үүний дараа Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгож, улмаар хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулна.
Хэлэлцээр нийт 11 зүйлтэй. Хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4х12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2х125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар ”ДЦС-3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон ”Интер РАО Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан.
Зураг төсөл боловсруулах ажлын ур дунд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралт гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай хэлэлцэн тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх суурь баримт болно.