#Жүдо Өсвөрийн ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын шигшээ баг гурав дахь медалиа хүртлээ.
Жүдо бөхийн өсвөрийн буюу 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй -48 кг жинд Жамсрангийн Анударь мөнгөн медаль хүртлээ. Унгар, Казахстан, Герман, Польшийн тамирчдыг ялсан тэрээр финалд Бразилын бөхөд ялагдсан юм.
- Өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Чинхүслэн хүрэл, Б.Бат-Энэрэл мөнгөн медаль хүртлээ
- Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн амжилтыг хэн, хэрхэн мялаав
- Парис-2024 олимпод Б.Баасанхүүгийн хөдөлгөөн засалчаар АШУҮИС-ийн багш Масатоши Нишикидо ажиллажээ
Мөн энэ өдөр
- эмэгтэй -52 кг жинд Болдбаатарын Гүндэгмаа эхний шатанд,
- Лхагважавын Булган шигшээ 16 шатанд
- эрэгтэй -60 кг жинд Батхишигийн Төмөрбаатар эхний шатанд
- Чинзоригийн Бодьрагчаа эхний шатанд
- эрэгтэй -66 кг жинд Баяржавхлангийн Тэмүүлэн шигшээ 16 шатанд тус тус ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Дөрвөн өдөр үргэлжлэх ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй -57 кг жинд Машбатын Цэндбазар, Тэрбишийн Ариунзаяа, эмэгтэй -63 кг жинд Хүрэлчулууны Маралмаа, эрэгтэй -73 кг жинд Бадрахын Шинэтулга нар зодоглоно.