Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн хоёрдугаар сарын 14-ний өдөр болов. Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцжээ.
Үүнд дотор Өмгөөлөгч асан Б.Баасанцогтоос хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг өчигдөр түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн баримт ил болсон юм.