Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн 16 яам, 22 сайдтай байхаар бүтэц бүрэлдэхүүнтэй болсон. Тэгвэл эдгээр яамны дэд сайд буюу 16 сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Эдгээр сайдаас гурав нь буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгөөд байсан юм.Үүнээс гадна дараах сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
- Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
- Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд П.Баттөр
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Э.Золбоо
- Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
- Боловсролын дэд сайд Г.Ганбаяр
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар