Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланд Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан-Од” одон  гардууллаа.

Шагналыг  Олон улсын олимпын хорооны гишүүн,  Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулав.  Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны  тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар байв.

Шагнал гардуулах ёслолын үеэр “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд Монгол Улсаа төлөөлөх багийн ахлагчаар Б.Жавхланг томилсон тухай МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоолыг танилцуулж гардууллаа.

Эх сурвалж: МҮОХ