Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт ой, хээрийн түймрийн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар дээрх ой, хээрийн түймэрт 19,453 га талбай өртөж шатсан байна.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болдог.
Эх сурвалж: ОБЕГ