Парис-2024 олимпын наадам ирэх долоо хоногт эхэлнэ
“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын нээлтийн арга хэмжээ ирэх Баасан гарагт буюу долоодугаар сарын 26-нд болно. Харин ёслолын арга хэмжээнээс өмнө буюу 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхэлсэн байх болно.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.
“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.
Олимпын тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж хүлээн авна уу.