Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт 14 албан хаагчийг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцжээ.
Уг арга хэмжээг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбат нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, идэвхи санаачилгатай ажиллахыг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад захив.
Эх сурвалж: ЭМЯ