Энэ сарын сарын 10-13-ний өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр өглөө 07:20 цагаас орой 21:00 цаг хүртэл үйлчилнэ. Үүнд:
- БЭ:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”
- БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”
- БЭ:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”
- БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”
- БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг
- Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”
- Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн зарим чиглэл үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.