УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж УИХ-ын Дэд даргаар Б.Пүрэвдорж гишүүнийг сонголоо.
УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлсэн байна.
Гишүүдээс 62 хувийн санал авснаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогджээ.
УИХ-ын тухай хууль. 14 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг
14.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.