“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар эрхээ аваад байна.
Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Манай тамирчдын хувьд олимпын наадамд С.Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.