ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага солилцох цахим сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр зохион байгуулдаг.
Ажил болоод ар гэрийн амьдралд өдөр тутамд тулгамдаж болзошгүй мэдээллийг нээлттэй хүргэдэг энэ удаагийн сургалтад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч, АУ-ны магистр ахлах зэргийн эмч Д.Хонгорзул “Ажлын байран дахь сэтгэл зүй” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Албан хаагчид сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалахын тулд стрессийг хэрхэн даван туулах, стрессээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг талаар суралцсан энэхүү сургалтад ЭМДЕГ-ын болон 21 аймаг, 2 дүүрэг дэх хэлтсийн 200 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар оролцсон юм.