Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 2500 удирдлага, эмч мэргэжилтэн нэг өдөр чуулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
"Эмч танаараа бахархъя" арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ нар үг хэллээ.
 
Энэ үeэр Амжилт бүтээлээрээ салбараа манлайлан ажилласан эмч мэргэжилтнүүд шагнагдлаа.
 
Мөн Салбар хуралдаан болж Модeратороор ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Панeлиcтаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа, АХБ-ны 3843/3844 төслийн Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт хариуцсан зөвлөх А.Батбаяр, МУ-ын Зөвлөх эмч, ЭМЖЖ эмнэлгийн Зөвлөх эмч Э.Жаргалхүү нар оролцлоо.
 
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого" сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.