Алдарт "The Hu" хамтлаг наадмын өмнөх өдөр Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт хамтлаг юм.

Тоглолт энэ сарын 10-ны өдрийн 18 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.

  • Энгийн тасалбар: 99,000 төгрөг
  • "Fan zone" тасалбар: 600,000 төгрөг
  • "VIP Entrance" тасалбар: 2,000,000 төгрөг