Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг баталсан. Үүний хүрээнд Улаангом–Наранбулаг чиглэлийн авто замаас Хар толгой–Тариалан чиглэлийн 28 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж буй аж.
Тариалан сум нь улсын чанартай авто замд холбогдсоноор иргэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй цаг алдалгүй хүргэх, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэлээ.