Монгол Улсын иргэд 2024 оны зургаадугаар сарын 28 буюу яг долоо хоногийн дараа сонгуулиа өгч, саналын хуудас дээрх нэр дэвшигчдээс дэмжиж буйгаа дугуйлна.
Томсгосон тойргоор явуулж буй УИХ-ын 2024 оны сонгуульд 126 суудлын төлөө 19 нам, хоёр эвслээс нийт 1340 нэр дэвшигч дэвшээд байгаа билээ.
Сонирхуулахад, 1992 оны сонгуулийн ирц хамгийн өндөр буюу 95,6 хувьтай байсан бөгөөд 21 сая төгрөгийг зарцуулжээ. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай байсан бөгөөд 20.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Тиймээс иргэд та бүхэн ялангуяа залуу үеийнхэн маань ирээдүйнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг уриалж байна.
Харин гадаадад байгаа монголчууд өчигдрөөс эхлэн сонгуулиа өгөөд эхэлсэн. Тодруулбал гадаадад байгаа 200 мянга гаруй иргэн энэ сарын 23-ныг хүртэл саналаа өгөх боломжтой.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байсан 7000 иргэнээс 4000 орчим нь саналаа өгчээ. Харин одоо хилийн чанадад 200 мянга орчим хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий.
ТаСОНГУУЛЬ-24цэсээс өөрийн харьяаны тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн талаар болон мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.