Гадаад улсад оршин суугаа монголчууд УИХ-ын ээлжит сонгуульд өнөөдрөөс саналаа өгч эхэллээ. Энэ удаад хилийн чанадад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгаа билээ.
Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар өмнөх сонгуулиудтай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо гурав дахин өссөнийг СЕХ-ноос мэдээлж буй. Энэ удаагийн сонгуульд гадаад дахь монголчууд өөрсдийн дуу хоолой болсон хүмүүст саналаа өгөх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, МАН жагсаалтдаа гадаад дахь монголчуудын төлөөлөл болсон цөөнгүй хүнийг нэр дэвшүүлээд байгаа юм.
Тодруулбал, нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн МАН-ын жагсаалтыг Япон улс дахь монголчуудын төлөөлөл болсон Хот төлөвлөгч, архитектор, доктор Г.Лувсанжамц тэргүүлж байна. Түүнчлэн Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор М.Энхцэцэг, АНУ дахь монголчуудын төлөөлөл болсон, Хавардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа нар МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэн нь гадаад дахь монголчуудад “Сонголттой сонгууль” болж байгааг хэлж байна.
Учир нь гадаад дахь монголчуудын төлөөллийг ийм өндөр хэмжээнд авч үзэн, улс төрийн нам жагсаалтдаа урьж байсан нь үгүй. Тийм ч учраас гадаад дахь монголчууд өөрсдийг нь төлөөлж чадахуйц, шилдэг экспертүүдээс бүрдсэн МАН-ын жагсаалтыг дэмжин, саналаа өгч байгаагаа илэрхийлж эхэллээ.
Гадаад дахь монголчууд өөрсдийг нь төлөөлж чадахуйц, шилдэг экспертүүдээс бүрдсэн МАН-ын жагсаалтыг дэмжиж байна
2024/06/20- 0
- 73