Ташрамд мэдээлэхэд, Үндэсний их баяр наадамд Улсын гарьд цолтой барилдаж түрүүлсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, тэмдэг, чимгийг нөхөн олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Улмаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан барилдсан:
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат Б.Баянмөнхөд Улсын начин
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Дашид Улсын харцага
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Сүхбатад Улсын заан
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгонд Улсын арслан цол тус тус олголоо.
Мөн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 8 давсан Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангайд үлэмж бадрах чимэг олгов. Цол, чимгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.06.17) Төрийн ордонд гардууллаа.