2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

Нийт 8 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа.

Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас зургадугаар сарын 24-нийг хүртэл 14 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ:

  • БӨҮР, Говь-2 ХК орчим,
  • Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид,
  • Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, Богд ар хороолол, 2-р хороолол орчим,
  • Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
  • ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид