2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан талаар мэдээлэл гараад буй.

Хэрэг бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газар мэдээлсэн ч тодорхой мэдээллийг өгөөгүй байсан бөгөөд өнөөдөр 19:50 минутын орчимд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах тайлбар мэдээлэл хийсэн юм.