Ялалтын талбайд Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал авах загвар гэр” тохижууллаа. Та эндээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой.

“Санал авах загвар гэр” амралтын өдрүүдэд ажиллана гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхдөө сонгогчид хоёр, тусдаа саналын хуудас бөглөнө. Эхний хуудаст таны оршин суудаг тойрогт нэр дэвшсэн улс төрчдийн нэрсийн жагсаалт бий.

Танай тойрог хэдэн мандаттай, тэр тоотой тэнцэх нэр дэвшигчийг та сонгох бол хоёр дахь саналын хуудаст УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслийн нэрийн жагсаалт бий.