Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулжээ.
- Жил бүрийн зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал 07:00-16:00 цаг хүртэл,
- Есдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1 хүртэл 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж байхаар тогтоосон байна.