Грек улсын Патрас хотод болох "Муайтай 2024" оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд Монгол Улсын Муайтай шигшээ багийн дараах тамирчид оролцоно.

Эмэгтэй:

  • 48кг Э.Намуунаа
  • 51кг Ч.Ариун-энх
  • 57кг Э.Ариунзаяа
  • 60кг Б.Санчир

Эрэгтэй:

  • 60кг Б.Амгаланбаяр
  • 71кг Н.Алтанбаяр нар тулалдана. 

Муайтай дэлхийн аварга шалгаруулах 31 дэх тэмцээн өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 10-ны хооронд үргэлжилнэ.