Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд-Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн ихтэй барилдаанууд үзүүлсэн хоёр багийн барилдаанд Ховд аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, хоёр дахь АЛТАН ЦОМ-ын эзэн болов.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага Г.Ганхуяг /3/, аймгийн арслан М.Баяржавхлан /2/ нийт 15 даваа авсан бол Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ цэргийн заан Ө.Батсуурь /1/ нийт 10 даваа авсан юм.
Цуврал барилдаанд тэргүүлсэн Ховд аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Архангай аймгийн баг 70.000.000 төгрөг, гуравдугаар байр буюу хүрэл медаль хүртсэн Өвөрхангай аймгийн баг 40.000.000, дөрөвдүгээр байрт шалгарсан Говьсүмбэр аймгийн баг 20.000.000 төгрөгийн шагнал тус тус гардацгаалаа.
Мөн 35 барилдсанаас 33 буюу хамгийн олон даваа авсан улсын аварга О.Хангайд “ШИЛДЭГ БӨХ”-ийн шагнал гардуулсан бол ШИЛДЭГ БАГШ-аар Ховд аймгийн багийн дасгалжуулагч улсын харцага Г.Алтангэрэл тодров.
Ийнхүү Ховд аймгийн баг анхны Алтан цомоо гардсан бол Архангай аймаг алт, мөнгөн медалийн эзэн болж, бас нэгэн түүх бүтээлээ.
Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо