"Талын салхи" олон улсын мото фестиваль 9 дэх удаагаа болох гэж байна. Энэ жилийн фестиваль нь зөвхөн мотоцикл сонирхогчид төдийгүй сонирхсон хүн бүхэнд нээлттэй, өргөн хүрээтэй болж байгаагаараа онцлогтой аж.
Фестиваль Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2024 оны зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Фестивалийн үеэр ардын болон орчин үеийн урлагийн тоглолтууд, экстрим спортын үзүүлбэрүүдийг үзэгчдэд толилуулж, сонирхолтой уралдаан тэмцээнүүдийг үзэгчдийн дунд зохиох юм байна. Мөн оролцогчид майхан барьж хоноглох боломжтой аж.
Наадам энэ жил уламжлал ёсоор мотоциклчдын парадаар эхлэх бөгөөд мотоциклын төрлөөс үл хамааран энэ жил парадад оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй болох юм байна. Наадмын ерөнхий төлөвлөгөөг дараах видеоноос үзэх боломжтой.