- Парис 2024 олимпын эрх олгох тэмцээн болж байна
- Монголын шигшээ баг Израилыг хожиж хагас шигшээд шалгарлаа
- Олимпын эрх авахын тулд дахин нэг удаа хожих шаардлагатай
Парис 2024" олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцсон.
Монголын эрэгтэй шигшээ баг шөвгийн наймд Израилын шигшээ багтай тоглож 15-12 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын төгсгөлд А.Ананд эсрэг багийн тоглогчийн мөргөсөн алдааныхаа улмаас талбайгаас хөөгдсөн бөгөөд Израилын тоглогч торгуулийн шидэлтээ алдсанаар Монголын шигшээ баг тоглолтод хожив.
Энэхүү тэмцээнээс гурван багт Олимпын эрх олгох бөгөөд Монголын шигшээ баг хагас шигшээд Герман болон Францын шигшээ багуудын хожсонтой 01:55 цагаас тоглоно.
- Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр эхэлнэ
- Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд Монголын баг өрсөлдөнө
- ТАВДУГААР САРЫН СПОРТ: Жүдо бөхийн ДАШТ болно
Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхмаатар нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй шигшээ баг "D" хэсэгт Польш, Япон, Бельгийн шигшээ багуудын хожиж хэсгийн нэгдүгээр байраар шөвгийн наймд шалгараад байв.
Харин эмэгтэй шигшээ баг "C" хэсэгт Испани, Японд хожигдож Египетийг хожин гуравдугаар байр эзэлж дуусгаснаар олимпод оролцох боломжгүй болсон.