Уулчдын тодорхойлсноор үхлийн бүсэд хүчилтөрөгч багатай, тэсгим хүйтэн, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд хоол болон усгүй 100 гаруй цаг боллоо. 

Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргал, 31 настай Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайж байна. Тэд хамгийн дээд талын IV кемп бол маш хатуу ширүүн нөхцөлтэй учир тэд амьд байх магадлал улам бүр буурч байна. 
 
5-р сарын 13-ны өглөө Эверестийн оргилд гарсан хүмүүс хоёр уулчинтай тааралдаагүй. Зарим нь авирахыг харсан гэх ч баталж чадаагүй. Гэвч тэр өдөр болон лхагва гарагт авирсан зарим уулчин өмнөд оргилын 8749 м-т хоёр цогцос харсан. Тэр нь Монголын уулчид эсвэл өөр хүнийх үү? гэдэг нь тодорхойгүй байна хэмээн Everest today найман цагийн өмнө мэдээлжээ.