Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ.

Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч, зорчигчдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.