ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага солилцох сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр танхимаар болон цахимаар зохион байгуулдаг.
Энэ удаагийн сургалт Олон улсын гэр бүлийн өдөр болж байгааг тохиолдуулан сэтгэл судлаач Р.Мөнцэцэгийг урьж “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн энэ үеэр гэр бүлийн үнэ цэнэ юунд оршиж байдаг болон эхнэр, нөхрийн төгс харилцааг хэрхэн авч үлдэх, гэр бүлдээ үргэлж инээмсэглэл бэлэглэж байхын ач тус зэрэг олон талын зөвлөгөө, мэдээллийг авсан юм.