2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа юм.

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг 

  • Танхимаар 64 хувь
  • Цахимаар 23 хувь
  • Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй гэжээ.  Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд 

  • 12-15 нас  78 хувь 
  • 16-17 нас  85 хувь 
  • Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь 
  • Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.