ЭМДҮЗ-ийн тогтоолын шинэчлэлийг танилцуулах, хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч нэгдсэн нэг ойлголтод хүрэх сургалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах сургалтыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгууллаа. Cургалтад БТГ-ын ТҮБЗХ-ийн дарга Б.Баярболдоор ахлуулсан баг оролцож тогтоолд орсон гол өөрчлөлтийг танилцуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Мөн энэ үеэр цахим системийн тохируулга болон амбулаторийн цогц тусламж, үйлчилгээний багцад хамрагдсан иргэдийг дараагийн үзлэгт хэрхэн илгээх гэх мэт эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.