Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, гадаадад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм. Гэхдээ гадаадад байгаа иргэд нам, эвслийг сонгох буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах QR кодыг уншуулан танилцаарай.