Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны хуваариа танилцуулаад байна. Тэд энэ зун "Найрамдал" цогцолбор нийт 10 ээлжээр хүүхдүүдийг амраахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авахаар болжээ. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг байх юм. Харин удаах ээлжид 7-12 насныхан зургаадугаар сарын 9-16-нд амрахад 476,500 төгрөгийн төлбөртэй байна.
Энэ сарын 13-ны Даваа гарагт 14:00 цагт эхний ээлжийнх nairamdal.mn сайтад бүртгэл нээгдэнэ. Мөн энэ сарын 15-нд хоёрдугаар ээлжийнх 11:00 цагт, дөрөвдүгээр ээлжийнх 14:00 цагт нээгдэхээр товлогдсон байна.
6-10 дугаар ээлжийн захиалгын тов зургаадугаар сарын 3-наас хойш зарлах аж.
Эх сурвалж: Найрамдал цогцолбор